Зарлагч: "Зэн Сервис" ХХК (Hangamj.mn)
Огноо: 2026 оны 05 сарын 01
Манай компани нь харилцагч байгууллагуудынхаа үйл ажиллагааг тасралтгүй, чанартай хангах зорилгоор Бичиг хэрэг болон Ариун цэвэр, цэвэрлэгээний материал нийлүүлэх тогтвортой хамтын ажиллагаа бүхий нийлүүлэгчийг сонгон шалгаруулж байна.
1. Шалгаруулах чиглэл
- Багц 1: Бичиг хэргийн үндсэн материалууд (Бичгийн цаас, файлын хавтас, үзэг, тэмдэглэлийн дэвтэр г.м)
- Багц 2: Ариун цэвэр, цэвэрлэгээний бодис, хэрэгсэл (Гарын саван, ариун цэврийн цаас, цэвэрлэгээний шингэнүүд, багаж хэрэгсэл г.м)
2. Нийлүүлэгчид тавигдах шаардлага
- Тухайн чиглэлээр 2-оос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.
- Бараа бүтээгдэхүүн нь чанарын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байх (Сертификаттай бол давуу тал).
- Захиалгыг тогтоосон хугацаанд хүргэж өгөх ложистикийн чадамжтай байх.
- Төлбөрийн уян хатан нөхцөл санал болгох боломжтой байх.
- Бараа материалын үлдэгдлийн тогтмол нөөцтэй байх.
3. Бүрдүүлэх материал
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар.
- Компанийн болон бүтээгдэхүүний товч танилцуулга.
- Үнийн санал (нэгж үнийг ирүүлэх).
4. Шалгаруулах үзүүлэлт
Бид нийлүүлэгчийг сонгохдоо дараах 3 үндсэн үзүүлэлтийг баримтална:
- Үнэ ба Чанарын харьцаа (40%)
- Нийлүүлэлтийн хурд ба найдвартай байдал (40%)
- Нэмэлт үйлчилгээ ба уян хатан нөхцөл (20%)
5. Санал хүлээн авах хугацаа
Сонирхож буй нийлүүлэгчид материалаа 2026 оны 05 сарын 15-ны дотор uugantsetseg@hangamj.mn хаягаар цахим хэлбэрээр эсвэл манай оффист ирүүлнэ үү.
Холбоо барих: Утас: 50505021
Вэбсайт: hangamj.mn
Хаяг: СБД, 1 хороо, Олимпын гудамж, 34 байр, 101